Profile Photo

Интернэтээр мөнгө олох тухай

Интернэтээр мөнгө олох тухай

Та Монгол хүнд интернэт болон компьютерыг хослуулан ашиглаж интернэтээр ажил хийж өөрийн ажлын байртай болж цалинтай болох боломжтой гэдгийг мэдэх үү ? Магадгүй та өмнө нь интернэтээр мөнгө олох гэж хичээж хулхидуулж, луйвардуулж үзсэн байх. Ямар нэгэн баталгаагүй вэбсайтад элсэн орж доороо хүн элсүүлж оруулаад мөнгө авдаг ажил хийж үзээд хууртагдсан олон хүн байдаг байх. Харин та бүхэндээ интернэтээр мөнгө олох тухай маш олон заавар, баримттай мэдээлэл хүргэж байгаадаа таатай байна.

Интернэтээр мөнгө олох сургалтын тухай (Товчхон)

Интернэтээр мөнгө олох тухай

Манай сургалт нь анх 2014 оны 8-р сараас эхлэн явагдсан бөгөөд интернэтээр болон танхимын сургалтаар 800+ гаруй сурагчид сургаж одоо хүртэл танхимаар болон онлайн хэлбэрээр сурагчиддаа хичээлээ зааж, зөвлөн оршин тогтносоор байна.

12341630_973026532758225_1754072198720271290_n
Манай сургалтын эрхэм зорилго нь техник технологи хөгжсөн цаг үед Компьютер ашиглан өөрсдийн дуртай зүйлээ хийж түүгээрээ ашиг орлого олон цалинжих хүртэл боломжыг хэрэглэгчиддээ санал болгох юм.
Та дуртай зүйлээ хийгээд түүний чинь хариуд цалин санал болгодог бол ямар вэ ?
Тиймээ энэ боломжыг л бид Монголчууддаа хичээнгүйлэн хүргэх гэж зорин яваа.

Интернэтээр мөнгө олох тухай

Энэ зорилгоо биелүүлэх гэж манай хамт олон өдөр, шөнөгүй сэтгэл гарган, мэрийн ажиллаж байгааг дуулгахад таатай байна.

Интернэтээр мөнгө олох тухай

ХИЧЭЭЛЭЭ ХЭРХЭН ҮЗДЭГ ВЭ ?

#MEBORNY-Г ТА БҮХЭНД БАХАРХАЛТАЙГААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 🙂

Posted by MEBORNY on Tuesday, April 14, 2015

Хичээлийн тухай видео

[/iframevideo] [iframevideo]

Интернэтээр ажил хийж, мөнгө олох тийм хэцүү гэж үү ?

Posted by MEBORNY on Thursday, April 16, 2015

[/iframevideo]

Та манай сургалтанд яагаад суух ёстой вэ ?

Манай сургалтын хөтөлбөрыг энэ чиглэлээр 6-8 жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд бэлдэж байгаа бөгөөд бид аль хэдийнээ 17 элсэлт авч нийт 600+ гаруй 14 наснаас 50 нас хүртэлх сурагчидтай болсондоо бид үргэлж өөрсдийн зорилго, тэмүүллээр бахархан ажилладаг билээ.

10388138_984359478291597_5338891091751970772_n

Интернэтээр мөнгө олох сургалт явагдах хугацаанд сургалтын материалаа сард 1 удаа сайжруулан явсаар сургалтын материал маань одоогоор 80 гаруй хуудас бүхий 20 цагийн видео, 50 сэдэвтэй текст хичээл бэлэн болсон байна.

Манай 600+ гаруй сурагчид бүгд өөрсдийн гэсэн онцлог талууд болон сул талуудтай байсан. Энэ асуудалыг шийдвэрлэх гэж олон талт шийдлүүдийг авч үзэлцэн нэгдсэн хөтөлбөртэй болсон.

12039378_993286514065560_9100466875530129249_n

Сурагчидаа бид заавалчгүй пиццагаар дайлдаг уламжлалтай болоод байгаа.

Одоо явуулж буй 5 төрлийн сэдэвтэй хичээл маань бүгд видео, текст болж хувирсан бөгөөд та нэг удаа бүртгүүлсэн бол манай сурагчидын адил бидний гэр бүл болж хичээлүүдээ интернэттэй л бол хэзээ ч, хэдэн удаа ч үзэх боломжтой бөгөөд хичээлээс хоцроно гэхээс айх шаардлагагүй. Мөн сурагчид нь өөрсдийн туршлагаа солилцох нууцлалтай фэйсбүүк бүлэгт байдаг тул та бусад сурагчидтайгаа өөрт тулгарсан асуудлаа хуваалцан шийдвэрлэх боломжтой.

Интернэтээр мөнгө олох тухай

Сургалтанд суусан хүмүүсийн талаар

Сургалтанд суусан хүмүүсийн голцуу гаргадаг алдаа нь фэйсбүүк бүлэгт заагдсан хичээлүүд нэмэгддэгээс болж хувийн сахилга бат сахихгүй байх, хичээхгүй байх, хичээл таслах, хичээлд ирэхгүй байх тохиолдол олон гарч хичээлээс хоцорсон тохиолдол байсан ч нэг удаа сурагч болсон бол үргэлж тусламж, дэмжлэг авах боломжтой тул хичээлээс хоцорсон ч хичээлээ хэзээ ч нөхөж үзэх боломжтой байдаг тул сурагчид хариуцлага алдах тохиолдол бий.

11209477_965051086889103_1229744565422898187_n

Харин одоо: Бүх хичээлүүд тусгай сургалтын цахим хуудсанд байрлах тул сургалтын цахим хуудсанд байгаа видео, текст хичээлүүдийг хэзээ ч, хэдэн удаа ч судлаж болох бөгөөд ажил, хичээлийн цагаас болж хичээлдээ сууж чадахгүй байх мөн түгжрэлд түгжирч сургалтын танхимд ирэх цагаа алдах гэх мэтчилэн зүйлс байхгүй болсон тул бид их баяртай байгаа.

12507330_992176807509864_1750892196472530900_n

Хэрэв сурагч та өөрийнхөө төлөө хичээж чадвал Интернэтээр мөнгө олж, ажилтай болох сургалтанд суувал санхүүгийн эрх чөлөөнд хүрч хүссэн улс оронруугаа аялаж, амьдралаа дээшлүүлж, бизнес санаагаа хэрэгжүүлж болох билээ.

Бид танд боломж нээж өгнө. Харин та боломжоо ашиглаарай.

Ихэнхи хүмүүс яагаад интернэтээр мөнгө олж чаддаггүй вэ ?

Компьютер хэрэглээд 11 жил интернэт хэрэглээд 9 жил болжээ. Энэ хугацаанд компьютер хэрэглээний анхан ба дунд шатыг өөрөө бие даан сурч одоогоор гүнзгий шатыг өөрөө эрэл хайгуул хийж суралцаж байна. Ихэнхи хүмүүс компьютер ашиглан жижиг дунд бизнес хийж болдог гэдгийг мэднэ. Бичиг баримт шивэх, Цээж зураг авч янзлах, тоглоом болон киног CD DVD нь дээр бичиж бусад хүмүүст зарцуулах гэх мэтчилэн маш олон жижиг бизнес бий. Компьютер нь хүний ажлыг хөнгөвчилөхөд зориулж анх бүтээгдэж байсан бол одоо үед шинэ зүйл бүтээхэд туслах хамгийн хэрэгцээтэй төхөөрөмж болж чаджээ… Компьютерыг ашиглаж буй хүмүүсийн ихэнхи нь оффис хэрэглээ болон чөлөөт цагаа зарцуулах зүйлд байдаг. Тухайн хүмүүс харин компьютер болон интернэтыг хослуулан хэрэглэснээр мөнгө олох боломжтой гэж бодон интернэтээр хэрхэн мөнгө олох тухай хайж эхлэдэг…

Интернэтээр мөнгө олох тухай

Өөрийн дуртай зүйлээр мөнгө олох сонирхол анх компьютерын Mouse, Keyboard-нд хүрэх мөчид биеллээ олсон гэж миний хувьд боддог үүнийхээ төлөө олон ч газар ажиллаж, суралцаж, аялаж мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч энэ олон жилийн туршлагаар сайхан амьдарч байгаа.

12190065_960186757375536_164090467494688356_n

Надтай адил компьютер оролдон мөнгө олж амьдрах сонирхолтой хүмүүст өөрийн мэддэг чаддаг бүх зүйлсээ цаг хугацаа гарган заахыг үнэн сэтгэлээсээ хүсдэг бөгөөд тухайн сургалтын зардал нь энэхүү төслын ард ажиллаж буй ажилчидын цалин, техник төхөөрөмч, хоол, унаа, интернэт, ток гэх мэтчилэн маш олон зүйлд зарцуулагдан бидэнд ирэх зүйл нь мөнгө бус хүмүүсийн талархал олон хүнд чанартайгаар мэдлэг, боловсрол олгосон үйл явдал юм.

Ингээд л ихэнхи хүний алдаа цөөхөн хүний ололт амжилт эхэлдэг юм.

Яагаад ихэнхи хүний алдаа гэж хатуухан хэлсэныг минь гайхах хүн олон байх…

Учир нь ихэнхи хүмүүс нь зарим нэгэн хүний золиос эсвэл золиос болсон хүний давхар золиос болдог. Ихэнхи олдож буй мөнгө олох арга нь өөрийн доороо хүн элсүүлж тухайн хүний элсүүлсэн хүн бүрээс мөнгө, ашиг олох эсвэл сурталчилгаа үзэж мөнгө олох гэх мэтчилэн баталгаагүй цаг хугацаа үрсэн ажил байдаг. Гэвч тэдгээр ажлын 95% нь хуурамч танд огт мөнгө өгөхгүй үлдсэн 5% нь маш удаан хугацааны дараа эсвэл маш бага мөнгө өгдөг. Танд мөнгө өглөө гэж бодоход хамгийн доод талда 50$ шилжүүлэхээс эхлэх тохиолдол цөөнгүй харин тухайн 50$-ыг тухайн ажлыг хийж олоход хэдэн сар шаардагддаг. PTC төрлийн цахим хуудас ашиглан мөнгө олох сонирхолтой байгаа бол яг одоо гэрээсээ гараад 3-5 машин угаавал илүү ашигтай, үр бүтээлтэй байна гэдгийг хэлэх байна.

Энэхүү үр дүн нь тухайн хүний бэлэнчлэх сэтгэлгээ, залхуу хойрог зангаас болж учирч буй аюул юм.

Интернэтээр мөнгө олох тухай

Яагаад зарим хүний ололт, амжилт байдаг вэ ?

Тухайн ололт, амжилтыг олдог хүмүүс нь ихэвчилэн хөдөлмөрлөж байж тодорхой хэмжээний орлого олно гэдэг зүйлийг маш сайн ойлгосон хөдөлмөрч хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн олсон ажил нь анхандаа маш их ажиллаж маш бага цалин авдаг ажил байдаг цаг хугацаа өнгөрөх тусам тухайн ажлаа голж илүү бага ажилаж илүү их цалин авах ажил хайж эхэлдэг.

1913613_981834655210746_1768921660519776444_n

Энэ хайлт эхлэх хугацаа нь хамгийн хурдандаа 1 сар эсвэл 2-3 жил байдаг. Үнэхээр интернэтээр мөнгө олоод болгоод байгаа юм шиг мөртлөө цаг хугацаа болон хөдөлмөрөө шулуулсан байдаг нь харамсалтай….

Манай сургалтанд хуурамч зүйлсийн золиос болсон 5000$ эсвэл 10000$ авах ёстой гэж бодоод 10н жилээсээ хойш оюутан болтолоо тухайн ажилд итгэн ажлаад мөнгөө авах талаар заалгуулах гэж ирээд загинуулаад одоо зөв замаа олсон сурагчид олон бий.

Хэрхэн ололт амжилттай байх вэ ?

Танд доод талдаа 2-3 жилийн туршлага, эрэл хайлт, бүтэлгүйтэл, онолт байх шаардлагатай. Харин бид танд энэ цаг хугацааг дөтлөх хамгийн ухаалаг замыг санал болгож байгаа.

12227592_965037700223775_6441989555821138880_n

Хэрэв интернэтээр мөнгө олох хүсэлтэй байгаа бол үр бүтээлч ажиллаж байж өндөр цалинтай ажил хийнэ мөн тодорхой нэгэн байр сууриа олсон компаний цахим ажилтан болно гэдгийг маш сайн ойлгох боломжтой. Манай сургалтын хувьд гэвэл хүмүүсийн цаг хугацааг нь хэмнэж бодит үр дүнтэй өндөр цалинтай ажлын байр дээр хэрхэн ажиллаж, хэрхэн өндөр цалинд хүрч хэрхэн бодит санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд зоридог.

 

12313539_972271779500367_3879300256676897581_n

Заримдаа биднээс тусламж хүсэн ирэх хүмүүст бид хариу нэхэхгүй тус хүргэхдээ үргэлж баяртай байдаг.

Сургалт явагдах үндсэн дараалал:

1. Сургалтанд элсэн суралцах сонирхолтой хүмүүст үнэн, зөв мэдээлэл өгөх
2. Сургалтын гэрээг 2 тал тохиролцон хийж сурагчийн хувийн мэдээллийг бөглүүлэн сурагч тус бүрт данс нээж сурагчдын тусгай фэйсбүүк бүлэгт нэмэх
3. Сурагчийн суралцах боломжтой өдөр, цагийг харгалзан үзэж хуваарь зохиож өгөх
4. Сурагчийн хичээл орох өдрийн өмнө холбогдох хаяг руу холбогдож хичээл орох хуваарийг мэдээллэх
5. 4 удаа 2 цагийн нийт 8 цагийн лекц орох (480 минут)
6. Бие даан судлах сэдэв багшаас авч гүйцэтгэн багшдаа шалгуулж дүгнүүлэх
7. Судалсан сэдвийн хүрээнд шалгалт авч 80%-с дээш дүн авсан тохиолдолд дараагийн сэдвийн хичээлд орох
8. Тэнцээгүй сурагчид давтан хичээл орж дахин шалгалт авах
9. Тэнцсэн сурагчидад онлайнаар хичээл үзэх бүртгэл нээн өгч идэвхижүүлэх
10. Сурагч онлайнаар хичээлээ үзэхдээ тусгай програмчилсан сургалтын цахим хуудас руу өөрийн бүртгэл болон нууц үгээр нэвтрэн орж өөрийн сонгосон хичээлээ үзэх
11. Онлайнаар хичээлээ үзэх явцад 4 удаагийн шалгалт өгч өөрийгөө шууд сорих
12. Хичээлд тусгагдсан ч ойлгоогүй зүйл гарсан тохиолдолд зөвлөх багш нартайгаа ганцаарчлан э-мэйлээр харилцан заавар, зөвлөгөө авах
13. Хичээлээ амжилттай судалж дууссан тохиолдолд дижитал баталгаатай болох
14. Шилдэг сурагчдын нэг болсон тохиолдолд манай компанид ажилд орох хүсэлт гаргах эрхтэй болох

Сурагчаас шаардах шаардлагатай зүйлс:

1. Хичээлийн хуваарийн дагуу ирж суралцах

2. Хичээл тэмдэглэх зүйлс

3. Интернэтийн холболт

4. Хувийн сахилга бат

Манай сургалтын талаархи тухай ойлголт авахыг хүсвэл энд дарна уу. Та бүхэнд амжилт хүсье

2015-07-21

Нэвтрэх

ХОЛБОО БАРИХ

УТАС: 7602-2222, ХАЯГ: Миборни ххк, 11 давхарт, Peace Tower, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Create an Account Back to login/register