Бидний тухай

har-logo

Миборни нэрний тухай

Миборни (MEBORNY) гэх нэр маань анх 2012 оны 12-р сарын 24нд нэгэн зурагнаас үүссэн түүхтэй. Энэхүү нэрний гол утга учир нь Ми – Би (ME) буюу борни (BORNY) уйдсан буюу “Би уйдсан” гэх өгүүлбэр үүсгэх бөгөөд гол утга нь Би уйдаж байна учир нь надтай өрсөлдөх юу ч байхгүй тул хорвоо дэлхий уйтгартай байна. Надтай хамт өсөж, дэвшиж өрсөлдөх зүйл байна уу ? гэсэн утга бүхий нэр билээ.

Posted by MEBORNY on Saturday, June 28, 2014

[/iframevideo]

Анхны гараа

Дэвтэрны цагаахан цаасан дээр өөрийн толгойндоо байсан бүх зүйлсээ зурж, бичиж найзуудтайгаа санаагаа хуваалцан сэтгэлийн дэмжлэг аван 2014 оны 6-р сарын 29нд энхтайваны гүүрэн дээр мандах нартай хамт анхны видео мэндчилгээг фэйсбүүк хуудсанд нийтлэсэн байдаг юм.

first

Эрхэм зорилго

Тэнцүү солилцоог эрхэмлэн ажиллан үйлчлүүлэгч бүрт тэдний төсөөлсөн зүйлсийг өөрсдийн бүхий л чадлаараа хичээн ажиллаж бодит биеллээ олох нь манай эрхэм зорилго оршидог.

second

Зорисон зорилго

Хүн бүрийн итгэж үйлчлүүлэх дуртай үндэсний шилдэг брэнд болж залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, өөрсдийгөө хөгжүүлэх боломжтой зориулалтын тусгай сургалтын танхимтай ашгийн бус төв байгуулахын төлд манай хамт олон ажилладаг.

third
Ирээдүйн зорилго

Монгол улсын эдийн засаг болон хүний хөгжилд эерэгээр нөлөөлөх үндэсний томоохон групп компани болж улс орныхоо төлөө өөрсдийн бие сэтгэлээ зориулах олон ажилтантай нэгдмэл зүйлийг бий болгох.

Нэвтрэх

ХОЛБОО БАРИХ

УТАС: 7602-2222, ХАЯГ: Миборни ххк, 11 давхарт, Peace Tower, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Create an Account Back to login/register