• 660,000
  • ХЯЗГААРГҮЙ
  • 1000 SEATS
  • Course Certificate
189 СУРАГЧТАЙ
  • Profile photo of Энхсолонго
  • Profile photo of мөнхзул
  • Profile photo of anudari
  • Profile photo of munkhzul
  • Profile photo of Хулан
  • Profile photo of Uuganbaatar

Та манай энэхүү хичээлд сууснаар бидний бэлтгэсэн 20 цагийн видео хичээлийг хугацаагүй суралцах эрхтэй болохоос гадна зөвлөх багшаасаа цахим шуудангаар болон танхимын сургалтад суун давтлага хичээл авах эрхтэй болох юм. Энэхүү хичээлд компьютер болон интернэт хэрэглээний үндсэн суурийг маш сайн тавихын хажуугаар Монгол хүмүүс хийх боломжтой 34+ өөр төрлийн интернэт ажлыг хийх аргачлалыг дэлгэрэнгүй хэлбэрээр суралцах боломжтой юм. Нэмэлт орлоготой болохоос гадна компьютер болон интернэт хэрэглээгээ сайжруулъя.

Хичээлийн сэдэв

Үндсэн ойлголт
Хичээлийн дэвтэр хөтлөх заавар 00:10:00
Интернэтийн түүх 00:08:00
Интернэт бидний амьдралд 00:04:00
Бие даан судлах 52 сэдэв 01:40:00
Ерөнхий мэдлэг
Тэд яаж баяжсан бэ? 00:18:00
Бид юуг яаж хийх ёстой вэ? 00:09:00
Юуг хийх нь биш яаж бас хэн хийх нь чухал! 00:14:00
Энэхүү салбарын боломж болон Ирээдүй 00:09:00
Шаардагдах мэдлэг, боловсрол 00:12:00
Интернэтээр баяжсан алдартнууд 00:10:00
Шаардагдах зүйлс 00:04:00
Ерөнхий мэдлэгын шалгалт 00:10:00
Цалингаа авах
Америк улсад данс нээх 00:09:00
Дансаа ашиглах боломжууд 00:00:00
Банкны дансаа удирдах заавар, зөвлөгөө 00:11:00
Мөнгөө гар дээрээ хүлээн авах 00:14:00
Ерөнхий мэдлэгын шалгалт #2 00:15:00
Ажлын байр
Ажлын байр хайх 00:20:00
Ажлын байраа сонгох 00:10:00
Ажлын байраа зөв сонгох 00:15:00
Ажиллах зарчим 00:21:00
Бэлэн ажлын байр 00:09:00
Ерөнхий мэдлэгын шалгалт #3 00:15:00
Мөнгө олох арга
1-р ажлын байр 00:38:00
2-р ажлын байр 00:22:00
3-р ажлын байр 00:25:00
4-р ажлын байр 00:37:00
5-р ажлын байр 00:13:00
6-р ажлын байр 00:14:00
7-р ажлын байр 00:18:00
8-р ажлын байр 00:18:00
9-р ажлын байр 00:15:00
10-р ажлын байр 00:14:00
11-р ажлын байр 00:19:00
12-р ажлын байр 00:17:00
13-р ажлын байр 00:18:00
14-р ажлын байр 00:11:00
15-р ажлын байр 00:12:00
16-р ажлын байр 00:22:00
17-р ажлын байр 00:10:00
18-р ажлын байр 00:20:00
19-р ажлын байр 00:12:00
18, 19-р ажлын байрны нэмэлт хичээл 00:06:00
20-р ажлын байр 01:06:00
21-р ажлын байр 00:16:00
22-р ажлын байр 00:13:00
23-р ажлын байр 00:12:00
24-р ажлын байр 00:16:00
25-р ажлын байр 00:12:00
26-р ажлын байр 00:26:00
27-р ажлын байр 00:15:00
28-р ажлын байр 00:10:00
29-р ажлын байр 00:20:00
30-р ажлын байр 00:19:00
31-р ажлын байр 00:27:00
32-р ажлын байр 00:17:00
33-р ажлын байр 00:23:00
34-р ажлын байр 00:54:00
Эцсийн үгс
Төгсгөл хичээл 01:01:00
Ажиллах төлөвлөгөө 00:14:00
Эцсийн 100 асуулттай шалгалт 01:00:00

Хичээлийн үнэлгээ

5

2 үнэлгээтэй
  • 1 одтой0
  • 2 одтой0
  • 3 одтой0
  • 4 одтой0
  • 5 одтой2
  1. Profile photo of Хишигт

    Үнэлгээ

    Сайн байна уу? Хичээлээ үзэж дууслаа. Маш их үр өгөөжтэй хичээл байлаа. Олон шинэ зүйлийг мэдэж сурч авлаа. Яаж хийхийг сайн мэдэхгүй зүйлсийг хийх аргыг сурч авлаа. Цаашид өөрөө сайн хичээж зүтгэх, өөрийгөө үргэлж хөгжүүлж шинэ мэдлэгт суралцах чадваруудыг бий болгох хэрэгтэй залхууралаа давж гарах ёстойг ойлголоо. Таны хичээл тайлбарлаж байгаа ярих хэв маяг таалагдлаа. Энэхүү хичээлийг явуулж олон хүнд тус болж байгаад танд маш их баярлалаа. Цаашдын ажил хөдөлмөрт амжилт хүсье!

  2. Profile photo of Өнөр

    Хөөрхөн багшдаа баяраллаа

    Интернет, техник технологийн талаар маш их мэдлэг мэдээлэл шинэ гарц боломжуудыг таниулсан багшдаа болон Миборни ХХК хамт олонд маш их баяраллаа. Хичээл зүтгэл бол үнэхээр гайхамшигтай зүйл гэдгийг дахиад л надад баталж харуулсан хүмүүсийн нэг нь та байлаа. Хичнээн танаас нэлээн хэд эгч ч та гэж хүндлэхгүй байх арга алгаа.
    Хувь хүний ааш зан, хүмүүжил, төлөвшилөөс хамаараад аливаа зүйлийг сурах хурд, хугацаа биелэлт нь харилцан адилгүй байдаг гэж боддог. Миний хувьд их нямбай, удаан заавал ул үндэсээс нь мэдэх гэж хичээдэг давуу бас сул талтай учир багшийг нилээн удаан зовоох болов уу гэж эмээж байна аа.
    Хичээлийн хувьд шүүмж болон зөвөлгөө болгож өөрийн бодлоо доор сийрүүлэн бичив.
    1. Хэдий би сүүлийн элсэлт, та дахин хичээл заахгүй гэж байгаа хэдий ч хэзээ нэгэн цагт заах цаг дахин ирэх байх. Тэр үед ямар ч насны хүмүүс хамрагдаж болох ч залуу хүмүүс олонхи байх нь гарцаагүй бизээ. Тэгэхээр та олон залуусын урмыг ирлэх, урд гараад гүйж байгаа хүний хувьд нэг алхам хийгээд эргэж заавал шалгаж үзэж байгаарай. Үг үсгийн алдаагаа бас сайн хянаж байгаарай. Энэ сайт дээр болон бусад мэдээллүүд дээр үг үсэгийн алдаа байгаад байсан шүү.
    2. Хичээл заах арга барил чинь маш чөлөөтэй сайхан байдаг. Гэртээ байгаа юм шиг л дотно санагддаг. Гэхдээ сул үгээ анхаараарай. Монгол хэл минь хичнээн баялаг билээ. Аймаар гэдэг үгийг айтал маш их хэрэглэдэг шүү хэхэ.
    3. Одоо суралцсан хүмүүсээс ихэнх нь хүүхэд шахуу нөхдүүд олон байгаа байх. Тэдэнд сошиал ертөнц маш хурдан шууд хүнд хүрдэг нь давуу талтай ч таны өөрийн бодлогогүй нэг үйлдэл чинь улс орон гэр бүл нэр хүндэд чинь маш аюултай шүү гэдгийг томоос том анхааруулж баймаар байна. Таны шавь болсон бид чинь веб хийнэ, байнга олон нийттэй харьцана. Түүгээрээ дамжуулан хэвлэл мэдээллийн салбарт дуу хоолой болно л гэсэн үг гэж ойлгож байгаа.
    Хэдий та бичлэгүүд дээр энэ тухай дурдсан байдаг ч мөнгө бодоод анзаараагүй хүн олон байх. Хүн хэлэхээс нааш цаас чичихээс нааш гэдэг шүү дээ.
    4. Дандаа компютерын ард суусан харцуул бөөгнөрөөд түргэн хоол идээд, газтай ундаа уугаад оффисоо цэвэрлэхгүй суугаад байхаар 2 өдөрт 1 ирдэг ч хамаагүй нэг эмэгтэй ажилтантай болоо багшаа. Цэвэрлэгээ хийгээд аяга хоол халуун цай хийгээд өгөхөд юу л удаа аж дээ. Эрүүл мэндээ бодоорой. Эргээд олоход хэцүү эрдэнэ шүү багшаа. /айлын хэнз аав ээжийнхээ өтөл насан дээр гарсан, дандаа хөгшин хүмүүстэй өссөн болохоор жаахан хуучинсаг байж магадгүй хэхэ. Манай найзууд ээж шиг дандаа үгэлдэг л гэдийн хэхэ/
    5. Эцэст нь хэлэхэд эрдэм мэдлэг түгээнэ гэдэг хамгийн буянтай ажил. Шинэ салбарт өөрийн өнгө төрх, арга барилаарай манлайлан яваа багшдаа урдаа тавьсан зорилго, унтахдаа боддог мөрөөдөл тань алхам алхамаар биелэж ашид өөдлөн дэвжих болтугай гэж ерөөе. Маш их баяраллаа багш минь бас уучилаарай их зууралдаж төвөг уднаа.

    Нээрээ сүүлийн төгсгөл хичээл дээр багшийнхаа олон баяраллааг сонсоод уйлах шахав хэхэ. Би ч бас Вөрд, Эксел гэдэг програмыг сурах гэж тань шиг л явдаг байсан. Зааж өгөх хүн байхгүй. Өөрт компютер байхгүй, арай гэж компютер олохоор интернет байхгүй. Screen shot хийдэг аргыг мэдэх гэж 7 хоног канон принтер гэсэн газруудаар юм шивдэг хүмүүсээс нь, ажиллуулж байгаа хүмүүсээс нь асуугаад л хайдаг байж билээ.
    /Өөр хүнд энэ бичсэн маань харагдахгүй л гэж найдана хэхэ/

Бусад үнэлгээ

Нэвтрэх

ХОЛБОО БАРИХ

УТАС: 7602-2222, ХАЯГ: Миборни ххк, 11 давхарт, Peace Tower, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Create an Account Back to login/register