Түгээмэл, асуулт хариулт

faq


МИБОРНИ ХХКОМПАНИ НЬ 2-8 жилийн туршлага хуримтлуулсан зөвлөх багш нарын бэлтгэсэн компьютер болон интернэт орчинд ажиллах сэдвийн хүрээнд сургалт явуулан одоогоор 800+ гаруй сурагчтайгаар амжилттай энэхүү төслөө хэрэгжүүлж байна. Манай МИБОРНИ КОМПАНИ нь 2014 оны 8-р сараас сургалтаа танхимын болон онлайнаар явуулж эхэлсэн бөгөөд сурагчдаасаа маш олон сайшаал, талархал хүртсэн хамт олон юм. Энэхүү сайшаал, талархалд урамшин улам амжилттай ажиллах болно гэдгээ 800+ гаруй сурагчид болон тэдний гэр бүл, найз нөхөд болох 3500 гаруй хүнд хариуцлагатайгаар амлаж байна. 


1.
 Өдрийн ангид байтугай орон ангид ч суралцах завгүй ажиллаж буй хүмүүс өөрсдийнхөө зав зай, орон зайнаас үл хамааран өөрийн сонирхсон хичээлээ үзэх боломжтой.
2.
Цаг агаар муудах, бие чилээрхэх, замын түгжрэл, унааны зардал, хүүхэд харах хүнгүй, гадаад эсвэл хөдөө явлаа гэж шалтаг тоочин хичээл таслахгүй. Нэг хичээлээ хэзээ ч хэдэн удаа үзэж болно.
3.
 7 хоногын 168 цагт ч хичээлээ үзэн суралцаж болно. Интернэттэй ямар ч нутаг оронд виртуал академийн үүд хаалга үргэлж нээлттэй байна.
4.
Сурсан сурагчдаас ямар ч гомдол гарж байгаагүй хөтөлбөртэй туршлагатай хамт олны сургалт
5.
Танхимаар хичээллэхдээ амралтын өдөр орох боломжтой.

 Хэрэв та
– Хувийн сахилга бат маш сайн

– Бэлэнчлэх сэтгэлгээгүй

– Хөдөлмөрч, үр бүтээлч

– Багшын өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлдэх

– Суралцаж, өсөх дэвших чин хүсэл зорилготой

– Насанд хүрсэн эсвэл насанд хүрээгүй тохиолдолд сургалтанд суухыг асран хамгаалагч тань хүлээн зөвшөөрсөн 
– Өөрийгө бүрэн дайчлах чадвартай аль болох шинэ зүйлд суралцах хүсэл зорилготой
бол бид өөрсдийн бүх сэтгэл, чадлаар таныг сурган хөгжүүлэхэд үргэлж үүд хаалга нээлттэй баярлан угтан авах болно.

Манай сургалтанд суух сонирхолтой боловч хэрэв та ийм төрлийн хүн бол
– Хувийн сахилга бат муу

– Бэлэнчлэх сэтгэлгээтэй

– Залхуу, хойрог

– Багшын өгсөн үүрэг даалгавар биелүүлдэггүй

– Суралцаx чин хүсэл зорилгогүй

– Насанд хүрээгүй бөгөөд сургалтанд суухыг асран хамгаалагч тань хүлээн зөвшөөрөөгүй

– Өөрийгө бүрэн дайчлах чадваргүй аль болох зүгээр суудаг
хүн бол та манай сургалтанд суухад бэлэн биш байгаа бөгөөд эдгээр шинж тэмдгүүдээс аль нэгэн шинж тэмдэг нь танд байхгүй бол та манай сургалтанд суух боломжтой.

Хэрэв та найзтайгаа бүртгүүлвэл өөрийнхөө төлбөрөөс 20% хөнгөлүүлэх боломжтой.


Манай сургалтын хөтөлбөрыг энэ чиглэлээр 6-8 жил ажилласан туршлагатай мэргэжилтнүүд бэлдэж байгаа бөгөөд бид аль хэдийнээ 9 элсэлт авч нийт 400+ гаруй 14 наснаас 50 нас хүртэлх сурагчидтай болсондоо бид үргэлж өөрсдийн зорилго, тэмүүлэллээр бахархан ажилладаг билээ. Интернэтээр мөнгө олох сургалт явагдах хугацаанд сургалтын материалаа сард 1 удаа сайжруулан явсаар сургалтын материал маань одоогоор 80 гаруй хуудас бүхий 18 цагийн видео, текст бэлэн болсон байна. 400+ гаруй сурагчид бүгд өөрсдийн гэсэн онцлог талууд болон сул талуудтай байсан.Энэ асуудалыг шийдвэрлэх гэж олон талт шийдлүүдийг авч үзэлцэн нэгдсэн хөтөлбөртэй болсоноо дуусгахад таатай байна. Одоо явуулж буй 5 төрлийн сэдэвтэй хичээл маань бүгд видео, текст болж хувирсан бөгөөд та нэг удаа бүртгүүлсэн бол манай сурагчидын адил бидний гэр бүл болж хичээлүүдээ интернэттэй л бол хэзээ ч, хэдэн удаа ч үзэх боломжтой бөгөөд хичээлээс хоцроно гэхээс айх шаардлагагүй. Мөн сурагчид нь өөрсдийн туршлагаа солилцох нууцлалтай фэйсбүүк бүлэгт байдаг тул та бусад сурагчидтайгаа өөрт тулгарсан асуудлаа хуваалцан шийдвэрлэх боломжтой.

Та өөрийн сонгосон сэдвийн зөвлөх багштайгаа холбогдож өөрт тулгарсан хичээлтэй холбоотой асуудлаар харилцаж болох бөгөөд хичээл дээр нэмэлт сэдэв оруулах хүсэлт гаргаж болно. 

Таны сонгосон хичээлийн хажуу буланд ногоон өнгөөр тодотгон тухайн хичээлийг судлан үзэх үнэ төлбөр бичигдсэн байх болно. 

Сургалтын хугацаа гэж байхгүй бөгөөд та өөрийн сонгосон хичээлээ хурдан эсвэл удаан ч сурж болно. Та хичээлээ 1 сар үзсэн гээд таны сургалтын эрхийг бид цуцлахгүй бөгөөд та хичээлээ ойлгохгүй үлдэнэ гэж санаа зовохгүй.

Тухайн хичээлээс хамаарч судлаж дуусах хугацаа тус тус өөр байна. 1 хичээл нь дунджаар 65-70 цагийн видео болон текст хичээлтэй байдаг. Өдөр болгон 2 цаг хичээлээ үзэж судлавал 1 сарын дотор хичээлүүдээ үзэж дуусгана. Хэрэв 7 хоногт 3 удаа хичээлээ 2 цагаар үзвэл 3 сар үзнэ. Тухайн хүний суралцах хурд тухайн хүний хичээл зүтгэл, чармалтаас хамаарна. Мөн хэзээ ч хэдэн ч удаа хичээлээ интернэтээр үзэж болно.

Онлайнаар суралцах цаг хязгааргүй бөгөөд хичээлээ хүссэн хэмжээгээрээ, чадах чинээгээрээ хурдан судлаж үзэж болно. Гэвч бид та бүхний эрүүл мэндийн ач тусад гэж зөвлөхөд өдөрт 2-3 цаг хичээлээ судалвал илүү үр дүнтэй байх болно. 

Хувийн сахилга бат их шаардана, Ангийн хамт олон үгүй тул өөрийгөө бусадтай харьцуулах боломжгүй. Даалгавар хийгээгүй, буруу зөв хариуллаа гэж ичих нэрэлхэх юм үгүйгээс болж хариуцлага алддаг. Гэхдээ та өөрөө өөртөө итгэлтэй, хичээж чадвал онлайнаар сурах нь сул талгүй сонголт гэдгийг та мэдрэх болно. Хичээнгүй хүнийг амьдрал шагнадаг

Бид өөрсдийн явуулж буй интернэт сургалтыг салбартаа тэргүүлэгч гэж зүй ёсоор үздэг тул бид өөрсдийн сургалтын материалаа олон нийтэд ил байлгадаг. Учир нь манай сургалтын материалын сэдэв нь баялаг.Бидний зааж буй хичээлийг хэн ч бид нар шиг зааж чадахгүй тул таны сонгосон хичээлийн сэдэв, хичээлээ сонгон ороход харагдах болно.

Бүх хичээлийн материал онлайн орчинд байх тул тусдаа ном, сурах бичиг худалдаж авах шаардлагагүй. 

Ямар ч насны хүн сурч болох бөгөөд хувь хүний хичээл зүтгэл, эрмэлзлээс хамаарна. Бага насны хүүхдэд сэдэв нь хүнддэх магадлал байдаг. Насны хамгийн бага хэмжээг 14 нас байлгах бөгөөд суралцагч нь насанд хүрээгүй бол асран хамгаалагчын зөвшөөрөлтэйгээр хичээлд сууна.

Бид манай сургалтанд суусан сурагч бүрт анхаарал хандуулан мэдлэг, боловсрол олгох гэж хичээдэг тул хэрэв танд асуудал байвал зөвлөх багшаасаа тусламж авах боломжтой мөн info@meborny.com руу дэлгэрэнгүй захидал илгээн тусламж авах боломжтой. 

Манай сургалтыг сонгон суралцаж байгаа танд маш их талархаж байна.

Бидний тухай

Суралцагчидын талархалын үгс

Интернэтээр мөнгө олох сургалтын тухай

Ихэнхи хүмүүс яагаад интернэтээр мөнгө олж чаддаггүй вэ ?

Нэвтрэх

ХОЛБОО БАРИХ

УТАС: 7602-2222, ХАЯГ: Миборни ххк, 11 давхарт, Peace Tower, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Create an Account Back to login/register