Profile Photo

ИНТЕРНЭТЭЭР ЯМАР ТӨРЛИЙН АЖИЛ ХИЙГЭЭД ХЭРЭГГҮЙ ВЭ?

Ёстой залхуу хүний хийдэг ажилдаа

Ихэнх хүн бүрийн гаргадаг алдаа нь интернэтээр мөнгө олох гэх мэт хайлтаар хамгийн дээр гарч ирэх PTC (Paid To Click) буюу төлбөртэй даралтаас цалинждаг цахим хуудсанд зочилж бүртгүүлэн ажил хийж эхлэх тохиолдол 10 хүнээс 11 хүнд шахуу тохиолддог зүйл юм. Олон төрлийн PTC цахим хуудас байдагаас цалингаа олгодог мөн олгодоггүй төрлийн цахим хуудсууд бий.

Screen Shot 2016-01-19 at 10.04.30 AM

PTC төрлөөр мөнгө олох боломжтой юу?

PTC төрлийн цахим хуудас нь танд ямар нэгэн сурталчилгаан дээр дарж мэдээлэл үзэх тоолонд маш бага хэмжээний мөнгө олгодог. Мэдээж өдөрт 1000 сурталчилгаа нь дээр дарж мөнгө олох боломж бидэнд байгаа боловч өдөрт төлбөртэй сурталчилгаан дээр дарах даралт хязгаарлалттай байдаг.

PTC төрлийн цахим хуудас ямар төрлөөр танд мөнгө өгөх боломжтой вэ?

  • Төлбөртэй сурталчилгааг үзэх
  • PTC цахим хуудсанд өөрийнхөө доор хүн элсүүлж тухайн хүний цалингаас тодорхой хэмжээний ашиг авах

PTC төрлийн цахим хуудсаар сардаа 500$-с дээш цалин авах боломжтой юу?

Та бүтэн сар сурталчилгаа үзсэн ч 100$ олох боломжгүй бөгөөд таны өөрийн доороо элсүүлсэн хүмүүсийн тодорхой ашиг нэмэгдэж 500$-с дээш цалих авах боломжтой боловч энэ нь маш их хөдөлмөр, маш их хүн (5000-с дээш хүн) доороо элсүүлж тухайн элсүүлсэн хүмүүс тань үргэлж ажиллаж дансандаа мөнгө бий болгож байх шаардлагатай.

Screen Shot 2016-01-19 at 9.31.23 PM

PTC төрлийн цахим хуудсаар ямар хүмүүс их хэмжээний мөнгө олдог вэ?

Ихэвчлэн өөрийн гэсэн олон зочлогчтой блогтой PTC цахим хуудсаа сурталчлан, өөрийнхөө доор хүн элсүүлдэг төрлийн хүмүүс буюу ихэвчилэн гадаад хүмүүс байдаг. Монголд PTC төрлийн цахим хуудсанд элсээд идэвхитэй ажил хийдэг хүмүүс тоотой хэд л байдаг.

Надад PTC цахим хуудсаар мөнгө олох зөвлөгөө өгөөч

Таны алтан цаг болон хөдөлмөрийг битгий үнэгүйдээсэй гэж хэлэхэд

Гэрээсээ гараад  2-3 машин угаачихвал PTC цахим хуудасаар 1 сар зовон байж олох мөнгөнөөс илүүг олно байх шүү

Screen Shot 2016-01-19 at 10.05.24 AM

Танайх PTC төрлийн цахим хуудасаар дамжуулан мөнгө олох арга сургалтандаа заадаг уу?

Манайд зөвхөн шилэгдмэл, өндөр цалинтай, тухайн хүн ажлаа тогтмол идэвхитэй хийвэл сардаа 500$-с дээш цалин авах боломжтой 33 төрлийн ажил санал болгодог. Иймэрхүү төрлийн ХОГ заадаггүй байгаа.

PTC төрлийн баталгаатай цахим хуудас хэлээч

NeobuxClixSense

PTC төрлийн цахим хуудаснууд цалингаа юугаар олгодог вэ?

Ихэвчилэн Paypal, Payza ашиглан цалинг шилжүүлдэг.

Өөр интернэт ажлууд байдаг уу?

Маш олон төрлийн интернэт ажил байдаг гэдгийг дуулгахад таатай байна. Та манай өмнөх нийтлэлээс дэлгэрэнгүй мэдээлэл аваарай

Хэрэв та PTC төрлийн цахим хуудас ашиглан мөнгө олдог бол өөрийгөө бие даан улам хөгжүүлэн өөр ажил оролдоод үзээрэй

PTC ашиглан хүмүүсийг өөрийнхөө доор элсүүлэн мөнгө олдог хүмүүсийн хувьд жоохон ширүүн нийтлэл болчихсон тул уучлалт хүсэе. Үнэн үг ширүүн ч сайхан шүү дээ 🙂

2016-01-19

Нэвтрэх

ХОЛБОО БАРИХ

УТАС: 7602-2222, ХАЯГ: Миборни ххк, 11 давхарт, Peace Tower, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Create an Account Back to login/register