Profile Photo

Интернэтээр хэрхэн мөнгө олдог вэ?

Техник технологи хөгжихийн хэрээр ажлын байрууд цахим хэлбэрт шилжин ихэнхи хүмүүс интернэт болон компьютер ашиглан ажлаа гүйцээдэг болсон билээ.

Сүүлийн 5 жилийн турш гадаадын том, жижиг гэлтгүй компаниуд аутсорсинг их ашиглаж өөрсдийн гаргах зардалаа танаж адил эсвэл илүү үр дүнтэйгээр ажлаа гүйцэтгэдэг болсон . Аутсорсинг гэдэг нь OUTSIDE+RESOURCING=OUTSOURCING үгсийн нийлбэр бөгөөд утга нь гадны нөөц гэсэн үг юм. Ихэнхи аутсорсинг ажлын байрууд нь мэргэжлийн диплом болон ажлын туршлага харгалзан үздэг бол зарим компаниуд аутсорсинг хэлбэрээр ажилд авч буй ажилтанаа сурган ажилд авах нь олширсон.

Үүнтэй адил Монголчууд бидэнд ч бас нас, мэргэжил харгалзахгүйгээр гадны компаниудад гэрээсээ ажил хийх боломж бий. Гадны улстай харьцуулвал Монгол хүмүүсийн интернэтээр ажил хийх нь харьцангуй бага боловч манай хамт олон өнгөрсөн жилээс хойш энэ тоог өсгөн интернэтийн зах зээлд 600+ гаруй хүн бэлтгэн 85-87% нь одоо хүртэл ажлаа амжилттай хийн явж байна. Гэрээсээ интернэт болон компьютер ашиглан хамгийн их ажил хийж цалинждаг улс нь Америк болон Энэтхэг улс юм.

Монголчууд интернэтээр ямар ажил хийх боломжтой вэ?

Товчоор тайлбарлахад интернэт болон компьютер ашиглан гүйцэтгэх боломжтой бүхий л ажил байдаг.

Screen Shot 2016-01-12 at 11.48.46 AM

Жишээ нь: Data entry  буюу дэлгүүрийн баримтыг сканердсан зургийг харан баримт дээрхи мэдээллийг үнэн зөв бөглөх, ямар нэгэн цахим хуудас руу зочлон орж холбоо барих мэдээлэл бүртгэх эсвэл шинээр бий болсон ухаалаг төхөөрөмжийн Application ашиглаж үзээд өөрийн сэтгэгдлийг хэлэн цалинжих гэх мэт энгийн ажлаас авахуулан компьютер болон интернэт хэрэглээний өндөр түвшин шаардсан ажлууд бий.

Хүмүүсийн тогтмол гаргадаг алдаа юу вэ?

Ихэнхи хүмүүс Google дээр интернэтээр мөнгө олох тухай хайн мэдээлэл үзэх үед үргэлж сурталчилгаа үзэж, доороо хүн элсүүлж мөнгө олох тухай заавар, зөвлөгөөг уншиж хэрэгжүүлэн алтан цагаа үрэх тохиолдол бий.

Интернэтээр ажил хийгээд цалингаа хэрхэн авдаг вэ?

Ихэнхи компани цалингаа олгохдоо /Withdrawl/ ихэвчилэн Paypal болон Wire Transfer/Swift/ буюу Олон улсын банк хоорондын дансаар гүйлгээ хийдэг. Монгол хүмүүс Paypal-аар мөнгө авах боломжгүй боловч бидний зүгээс гаргалгааг нь бий болгож өгдөг.

Би интернэтээр ажил хийхийн тулд юу хийх ёстой вэ?

Та хамгийн түрүүнд үнэн зөв мэдээллийг хайн олж, маш сайн судлах хэрэгтэй. Интернэтэд хуурамчаар мөнгө өгнө гэсэн ажлууд олон байдаг тул баталгаатай эсэхийг сайтар судлаж байгаарай.

Энэ талаар заадаг төлбөртэй сургалт байдаг болов уу ?

Манайх өнгөрсөн 2014 оны 8 сараас хойш сургалтаа одоо болтол тогтвортой явуулан нийт 17 элсэлт авч 600+ сурагчтай болоод байгаа 🙂

Би заавал танай сургалтанд суух ёстой юу?

Мэдээж бидний заадаг бүх зүйлс интернэтээр удаан хугацааны судалгаа болон хайлт хийвэл гарч ирж, та өөрөө бие даан суралцах боломжтой. Харин та манай сургалтанд сууснаар өөрөө бие даан сурах 1-2 жилийн хугацааг 1 сар болгон дөтлөж чадах юм.

эсвэл та Интернэтээр мөнгө олох тухай манай нийтлэлүүдийг уншаарай.

 

СУРГАЛТТАЙ ХОЛБОО БАРИХ УТАС: 76022222

МАНАЙ СУРАГЧДЫН ТАЛАРХАЛЫН ҮГС

БИДНИЙ ТУХАЙ

СУРГАЛТ ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ ?

ТҮГЭЭМЭЛ АСУУЛТ, ХАРИУЛТ

2016-01-12

Нэвтрэх

ХОЛБОО БАРИХ

УТАС: 7602-2222, ХАЯГ: Миборни ххк, 11 давхарт, Peace Tower, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Create an Account Back to login/register