Profile Photo

Интернэтээр мөнгө олох аргууд

Манай сургалтын өчүүхэн хэсгээс...

Манай компани  2014 оны 8 сараас хойш нийт 18+ ээлж 600 гаруй сурагчтайгаар сургалтаа явуулж байгаа билээ. Хүмүүсийн хамгийн их сонирходог хичээл болох интернэтээр хэрхэн мөнгө олох вэ? сургалтын талаар хүмүүс мэдээлэл дутмаг байдаг тул та бүхэнд энгийн аргаар интернэтээр мөнгө олох аргуудыг товч хэлбэрээр тайлбарлаж байгаадаа таатай байна. Бидний хүргэж буй доорх мэдээлэл бол манай сургалтын  5%-тай тэнцэх хэмжээний мэдээлэл гэдгийг анхаараарай. Та заавалчгүй манай сургалтанд суухгүйгээр интернэтээр өөрөө бие даан суралцаж мөнгө олох боломжтой. Бид таны 1-2 жил суралцаж, ойлгох хугацааг 30-45 хоног болгон богиносгож байгаа гэдгийг та бүхэн ойлгоорой. Та бүхэнд амжилт хүсье.

Блог хөтлөх

Та сонирхолтой мэдээлэл нийтлэж өөрийн блогтоо олон хүн оруулдаг болсноор өөрийн блогт сурталчилгаа байршуулан мөнгө олох боломжтой. Хамгийн их блог нээгддэг цахим хуудас: Blogspot, WordPress

Та өөрийн блогоо Англи, Япон, Орос хэл дээр хөтлөвөл илүү ашигтай байдаг.

Цахим хуудасны загвар бүтээх

Хэрэв таны төсөөлөн бодох чадвар сайн бол яагаак цахим хуудасны загвах бүтээгээд зарж болохгүй гэж?

Мэдэх шаардлагатай суурь зүйлс: Web design ойлголт, CSS, HTML, JAVASCRIPT, Photoshop

Хэн нэгэнд онлайнаар хичээл заах

Хэрэв таны Англи хэлний унших, бичих,  ярих, ойлгох чадвар сайн бол бусад хүмүүст өөрийн чаддаг зүйлээрээ хичээл зааж болно. Математик, Монгол хэл, Физик, Хими, дуулах гэх мэтчилэн олон хичээл заах боломжтой.

Тэргүүлэх цахим хуудаснууд: SkillsShare, Udemy, Etutor, Tutorvista.com

Номыг цахим хэлбэрээр зарах

Хэрэв та зохиолч бол өөрийн номоо цахим хэлбэрт шилжүүлэн Amazon дээр KDP хөтөлбөрөөр дамжуулан зарах эсвэл хэн нэгэн зохиогчын номыг борлуулан 70% хүртэлх ашиг хуваан авах боломжтой.

Хувцас загвар бүтээгээд зарах

Та хувцасны загвар буву өнгө төрхийг бэлдээд хувцас зараад үзээрэй. Та загвараа бэлдэж өгсөн байхад хувцас хүргэлт, бүтээлт цаанаасаа хийгдэж таны загвараар бүтээгдсэн хувцас зарагдахад та ашиг авах боломжтой.

Тэргүүлэх цахим хуудаснууд: Zazzle Cafepress, SpreadShirt

Youtube дээр өөрийн гэсэн видео бүтээж хүмүүст үзүүлж мөнгө олох

Youtube Partner хөтөлбөрт бүртгүүлэн видео бичлэгээ  Youtube-д байрлуулан өөрийн бичлэг дээр Google-ын санал болгож байгаа сурталчилгаан гаргаж даралт бүрээс мөнгө олоорой.

Онлайнаар ажил хийх

Та өөрийн мэргэжилд тааруулан цахим хэлбэрт тавигдсан ажлын байранд шалгалт өгч цагийн болон бүтэн хуваариар гэрээсээ ажил хийх боломжтой. Үүнийг бид Freelancing гэж нэрлэж ажилчдыг Freelancers гэдэг байгаа.

Тэргүүлэх цахим хуудаснууд:  Elance, TaskRabbit, Odesk, Guru, Freelancer Upwork

Орчуулагч болох

Хэрэв таны Англи хэл болон бусад хэлний мэдлэг сайн бол цахим хэлбэрээр гэрээсээ орчуулга хийн мөнгө олох боломжтой

Translatorsbase.com гэх мэт ижил төстэй цахим хуудаснууд олон бий.

Transcription төрлийн ажил

Та зурагнаас эсвэл цахим хуудаснаас мэдээлэл хайн компьютер дээр шивээд цаашаа мэдээлэл болгон өгч ажил хийх боломжтой.

Affiliate төрлийн ажил

Хэн нэгэн хүний бараа болон бүтээгдхүүнийг гуравдагч этгээдэд сурталчлан борлуулж дундуус нь ашиг олох боломжтой.

Тэргүүлэх цахим хуудаснууд: Amazon Affiliate

Өөрийн бүтээсэн эд зүйлээ зарах

Чамин ганган гэлтгүй дурсгалын зүйл та хийж чадах бол эдгээр цахим хуудаснуудад байршуулсанаар худалдан авагчаа амархан олох боломж бий.

Тэргүүлэх цахим хуудаснууд:  Etsy.com, Artfire

Хоолойгоо зарах

Таны хоолой содон бол өөрийн хоолойг ашиглаж хэдэн үг хэлээд цаашаа борлуулах боломж бий.

Тэргүүлэх цахим хуудаснууд: VoiceBUnny, Voice123, Umano.me

Онлайнаар фото зураг зарах

Та хэрэв гэрэл зурагчин бол өөрийн бүтээлүүдээ цахим хэлбэрээр борлуулах боломжтой:

Тэргүүлэх цахим хуудаснууд: Istockphoto, Creativemarket

Цахим хуудас, гар утасны аппликэйшн бүтээж зарах

Flip Domain Names

Цахим хуудасны .Com, .Net, Org  гэх мэт TLD өргөтгөлтэй домэйн хаяг худалдан авч таны авсан домэйн нэрийг худалдан авахыг хүсэж хэн нэгэн хүнд үнэ нэмэн борлуулах.

Онлайнаар шалгагч болох

Шинээр бий болсон цахим хуудас болон гар утасны аппликэйшн ашиглаж үзээд, өөрийн сэтгэгдлээ ойлгомжтой тайлбарлаад 10$ аваарай.

Тэргүүлэх цахим хуудаснууд: Usertesting

Судалгаа бөглөх – Survery

Онлайнаар хэрэглэгчийн зан төлвийг судлах зорилготой судалгааг бөглөн бага хэмжээний мөнгө хуримтлуулах боломжтой.

Ebay бараа зарах

Ebay дээр бараа зарах эсвэл Ebay-с ямар нэгэн барааг хямд үнээр худалдан авч борлуулах эсвэл амьдралдаа хэмнэлт гаргаарай.

Интернэтээр бооцоо тавих

Спорт болон цахим тоглоомын тэмцээнд бооцоо тавин ашиг олох арга (Судалгаа сайн хийхгүй бол хийгээд ч дэмий)
Хувьцаа худалдаж авах
Bitcoin дахин борлуулах
Microjob төрөл
Төлбөртэй нууц үг эсвэл Serial файл татуулах  (Torrent) гэх мэт олон төрлийн ажлууд бий.

Эдгээр мэдээлэлтэй холбоотой асуултанд бид хариулахгүй бөгөөд та бүхэн бие даан суралцаарай. Хэрэв илүү их зүйл хүсэж байвал манай сургалтанд суусан ч болно шүү 🙂

2016-01-29

Нэвтрэх

ХОЛБОО БАРИХ

УТАС: 7602-2222, ХАЯГ: Миборни ххк, 11 давхарт, Peace Tower, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Create an Account Back to login/register