Profile Photo

Ихэнхи хүмүүс яагаад интернэтээр мөнгө олж чаддаггүй вэ ?

#MEBORNY-Г ТА БҮХЭНД БАХАРХАЛТАЙГААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА 🙂

Posted by MEBORNY on Tuesday, April 14, 2015

[/iframevideo]

Компьютер хэрэглээд 11 жил интернэт хэрэглээд 9 жил болжээ. Энэ хугацаанд компьютер хэрэглээний анхан ба дунд шатыг өөрөө бие даан сурч одоогоор гүнзгий шатыг өөрөө эрэл хайгуул хийж суралцаж байна. Ихэнхи хүмүүс компьютер ашиглан жижиг дунд бизнес хийж болдог гэдгийг мэднэ. Бичиг баримт шивэх, Цээж зураг авч янзлах, тоглоом болон киног CD DVD нь дээр бичиж бусад хүмүүст зарцуулах гэх мэтчилэн маш олон жижиг бизнес бий. Компьютер нь хүний ажлыг хөнгөвчилөхөд зориулж анх бүтээгдэж байсан бол одоо үед шинэ зүйл бүтээхэд туслах хамгийн хэрэгцээтэй төхөөрөмж болж чаджээ… Компьютерыг ашиглаж буй хүмүүсийн ихэнхи нь оффис хэрэглээ болон чөлөөт цагаа зарцуулах зүйлд байдаг. Тухайн хүмүүс харин компьютер болон интернэтыг хослуулан хэрэглэснээр мөнгө олох боломжтой гэж бодон интернэтээр хэрхэн мөнгө олох тухай хайж эхлэдэг…

1014314_531541160240100_1843459601_n

Өөрийн дуртай зүйлээр мөнгө олох сонирхол анх компьютерын Mouse, Keyboard-нд хүрэх мөчид биеллээ олсон гэж миний хувьд боддог үүнийхээ төлөө олон ч газар ажиллаж, суралцаж, аялаж мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч энэ олон жилийн туршлагаар сайхан амьдарч байгаа. Надтай адил компьютер оролдон мөнгө олж амьдрах сонирхолтой хүмүүст өөрийн мэддэг чаддаг бүх зүйлсээ цаг хугацаа гарган заахыг үнэн сэтгэлээсээ хүсдэг бөгөөд тухайн сургалтын зардал нь энэхүү төслын ард ажиллаж буй ажилчидын цалин, техник төхөөрөмч, хоол, унаа, интернэт, тог гэх мэтчилэн маш олон зүйлд зарцуулагдан бидэнд ирэх зүйл нь мөнгө бус хүмүүсийн талархал олон хүнд чанартайгаар мэдлэг, боловсрол олгосон үйл явдал юм.

 

Ингээд л ихэнхи хүний алдаа цөөхөн хүний ололт амжилт эхэлдэг юм.

 

Яагаад ихэнхи хүний алдаа гэж хатуухан хэлсэныг минь гайхах хүн олон байх…

Учир нь ихэнхи хүмүүс нь зарим нэгэн хүний золиос эсвэл золиос болсон хүний давхар золиос болдог. Ихэнхи олдож буй мөнгө олох арга нь өөрийн доороо хүн элсүүлж тухайн хүний элсүүлсэн хүн бүрээс мөнгө, ашиг олох эсвэл сурталчилгаа үзэж мөнгө олох гэх мэтчилэн баталгаагүй цаг хугацаа үрсэн ажил байдаг. Гэвч тэдгээр ажлын 95% нь хуурамч танд огт мөнгө өгөхгүй үлдсэн 5% нь маш удаан хугацааны дараа эсвэл маш бага мөнгө өгдөг. Танд мөнгө өглөө гэж бодоход хамгийн доод талда 50$ шилжүүлэхээс эхлэх тохиолдол цөөнгүй харин тухайн 50$-ыг тухайн ажлыг хийж олоход хэдэн сар шаардагддаг.

Энэхүү үр дүн нь тухайн хүний бэлэнчлэх сэтгэлгээ, залхуу хойрог зангаас болж учирч буй аюул юм.

10401943_778139148913632_1584417470503568699_n

Яагаад зарим хүний ололт амжилт байдаг вэ ?

Тухайн ололт амжилтыг олдог хүмүүс нь ихэвчилэн хөдөлмөрлөж байж тодорхой хэмжээний орлого олно гэдэг зүйлийг маш сайн ойлгосон хөдөлмөрч хүмүүс байдаг. Тэр хүмүүсийн олсон ажил нь анхандаа маш их ажиллаж маш бага цалин авдаг ажил байдаг цаг хугацаа өнгөрөх тусам тухайн ажлаа голж илүү бага ажилаж илүү их цалин авах ажил хайж эхэлдэг. Энэ хайлт эхлэх хугацаа нь хамгийн хурдандаа 1 сар эсвэл 2-3 жил байдаг. Үнэхээр интернэтээр мөнгө олоод болгоод байгаа юм шиг мөртлөө цаг хугацаа болон хөдөлмөрөө шулуулсан байдаг нь харамсалтай….

Манай сургалтанд хуурамч зүйлсийн золиос болсон 5000$ эсвэл 1000$ авах ёстой гэж бодоод 10н жилээсээ хойш оюутан болтолоо тухайн ажилд итгэн ажлаад мөнгөө авах талаар заалгуулах гэж ирээд загинуулаад одоо зөв замаа олсон сурагчид олон бий.

Хэрхэн ололт амжилттай байх вэ ?

Танд доод талдаа 2-3 жилийн туршлага, эрэл хайлт, бүтэлгүйтэл, онолт байх шаардлагатай. Харин бид танд энэ цаг хугацааг дөтлөх хамгийн ухаалаг замыг санал болгож байгаа. 🙂

Хэрэв интернэтээр мөнгө олох хүсэлтэй байгаа бол үр бүтээлч ажиллаж байж өндөр цалинтай ажил хийнэ мөн тодорхой нэгэн байр сууриа олсон компаний цахим ажилтан болно гэдгийг маш сайн ойлгох боломжтой. Манай сургалтын хувьд гэвэл хүмүүсийн цаг хугацааг нь хэмнэж бодит үр дүнтэй өндөр цалинтай ажлын байр дээр хэрхэн ажиллаж, хэрхэн өндөр цалинд хүрч хэрхэн бодит санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд зоридог.

Манай сургалтын талаархи тухай ойлголт авахыг хүсвэл энд дарна уу. Та бүхэнд амжилт хүсье

ХОЛБОО БАРИХ УТАС: 76022222

Сургалт хэрхэн явагддаг вэ ?

2015-04-12

Нэвтрэх

ХОЛБОО БАРИХ

УТАС: 7602-2222, ХАЯГ: Миборни ххк, 11 давхарт, Peace Tower, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Create an Account Back to login/register