Profile Photo

Сургалт хэрхэн явагддаг вэ?

Мэдэхэд илүүдэхгүй :)

Манай хамгийн анхны элсэлт 2014 оны 8 сараас эхэлж анхны хичээлээ 8-р сарын 15нд 40 сурагчтайгаар эхэлсэн билээ. Одоогийн байдлаар 17 элсэлтэндээ 600+ гаруй сурагчид бүртгэн авч өнөөдрийг хүртэл сурагчидтайгаа нягт холбоотой байж заавар зөвлөгөөг өгсөөр явж байна. 

Сургалт явагдах үндсэн дараалал:

1. Сургалтанд элсэн суралцах сонирхолтой хүмүүст үнэн, зөв мэдээлэл өгөх
2. Сургалтын гэрээг 2 тал тохиролцон хийж сурагчийн хувийн мэдээллийг бөглүүлэн сурагч тус бүрт данс нээж сурагчдын тусгай фэйсбүүк бүлэгт нэмэх
3. Сурагчийн суралцах боломжтой өдөр, цагийг харгалзан үзэж хуваарь зохиож өгөх
4. Сурагчийн хичээл орох өдрийн өмнө холбогдох хаяг руу холбогдож хичээл орох хуваарийг мэдээллэх
5. 4 удаа 2 цагийн нийт 8 цагийн лекц орох (480 минут)
6. Бие даан судлах сэдэв багшаас авч гүйцэтгэн багшдаа шалгуулж дүгнүүлэх
7. Судалсан сэдвийн хүрээнд шалгалт авч 80%-с дээш дүн авсан тохиолдолд дараагийн сэдвийн хичээлд орох
8. Тэнцээгүй сурагчид давтан хичээл орж дахин шалгалт авах
9. Тэнцсэн сурагчидад онлайнаар хичээл үзэх бүртгэл нээн өгч идэвхижүүлэх
10. Сурагч онлайнаар хичээлээ үзэхдээ тусгай програмчилсан сургалтын цахим хуудас руу өөрийн бүртгэл болон нууц үгээр нэвтрэн орж өөрийн сонгосон хичээлээ үзэх
11. Онлайнаар хичээлээ үзэх явцад 4 удаагийн шалгалт өгч өөрийгөө шууд сорих
12. Хичээлд тусгагдсан ч ойлгоогүй зүйл гарсан тохиолдолд зөвлөх багш нартайгаа ганцаарчлан э-мэйлээр харилцан заавар, зөвлөгөө авах
13. Хичээлээ амжилттай судалж дууссан тохиолдолд дижитал баталгаатай болох
14. Шилдэг сурагчдын нэг болсон тохиолдолд манай компанид ажилд орох хүсэлт гаргах эрхтэй болох

Сурагчаас шаардах шаардлагатай зүйлс:

1. Хичээлийн хуваарийн дагуу ирж суралцах

2. Хичээл тэмдэглэх зүйлс

3. Интернэтийн холболт

4. Хувийн сахилга бат

2015-10-23

Нэвтрэх

ХОЛБОО БАРИХ

УТАС: 7602-2222, ХАЯГ: Миборни ххк, 11 давхарт, Peace Tower, 3-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс
Create an Account Back to login/register